Оросын цэргийн тал 12-ны өдөр олон пуужинг амжилттайгаар туршин хөөргөв.
Оросын мэдээлэх агентлаг ТАСС-ын мэдээлснээр, Москвагийн цагаар 12-ны өдрийн 10 цаг 50 минутад, Оросын Тэнгисийн цэргийн Номхон далайн флотын цөмийн шумбагч хөлөг онгоц нь Номхон далайн усан хилээс R-29R хэлбэрийн баллистик пуужин туршин хөөргөжээ.
11 цаг 24 минутад, Оросын стратегийн пуужинт цэрэг Плесетскийн пуужин хөөргөх баазаас "Топол" RS-12M хэлбэрийн тив алгасах баллистик пуужинг туршин хөөргөжээ.
Үүний дараа, Оросын Тэнгэсийн цэргийн Умардын флотын "Иекатеринбург" нэрэмжит цөмийн шумбагч хөлөг онгоц болон "Тигер" нэрэмжит цөмийн шумбагч хөлөг онгоц нь Барентсийн усан хилээс "Цэнхэр тэнгэр" тив алгасах баллистик пуужин болон далавчит пуужинг тус тус туршин хөөргөсөн юм байна. Эдгээр пуужин нь бүхнээрээ байгаа онлаа гэж Оросын цэргийн тал дараа нь мэдэгдсэн байна.
Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев мөн өдөр "Топол" RS-12M хэлбэрийн тив алгасах баллистик пуужинг туршин хөөргөх газар дээр нь хэлэхдээ, Орос цэргийн дайчин хүчээ цаашид нэмэгдүүлэх бөгөөд шинэ зэр зэвсгээр тоноглоно гэжээ.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|