Герман Хятад хоёр орон эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтаар ашиг хүртэх нөхцөл байдлыг бий болгохыг хүсэж байна гэж Германы канцлер Ангела Меркел 14-ний өдөр Берлинд хэлсэн байна.
Ангела Меркел мөн өдөр Германы механикийн үйлдвэрлэлийн 3-р удаагийн өндөр зиндааны чуулга уулзалтын нээлтийн ёслол дээр хэлэхдээ, Хятад улс бол Германы экспортийн чухал зах зээлийн нэг юм. Механикийн үйлдвэрлэл нь Герман Хятадын хоёр талын худалдаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд олон жилийн турш Германы экспортийн ерөнхий хэмжээнд 30 хувийг эзэлсээр ирсэн юм гэжээ. Үүний зэрэгцээ, Герман Хятад эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтаар ашг хүртэх нөхцөл байдлыг бий болгож, хамтын ажиллагааны сайн түнш болохыг тэрээр хүссэн байна.\Хүчит орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|