Энэтхэгийн хамгийн анхны нисэгчгүй саран бөмбөрцгийг хайн судлах "Чандраяан 1-р" хөлгийг 22-ны өглөө амжилттай хөөрөгсөн байна. Энэ нь Энэтхэгийн саран бөмбөрцгийг хайн судлах анхны аялал эхэлснийг харуулж байна.
Энэтхэгийн Сансар судллалын байгууллагын дарга Мадхаван Найр хөөргөсний дараа хэлэхдээ, хөөргөх ажил маш их амжилтад хүрэв.
"Чандраяан 1-р" хөлөг тогтсон нислэгийн тойрог замдаа орсон байна. Уг хөлөг нь 15 хоногийн дотор саран бөмбөрцгийн тойрог замд орох бөгөөд хоёр жилийн хугацаатай хайн хэмжилтийн ажлаа эхлэх болно гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав.\
|