• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-23 20:50:41    
Хү Жиньтао Европын Хобооны Зөвлөлийн дарга Барросо, Италийн Ерөнхий сайд Силвио зэрэг хүмүүстэй уулзжээ

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсын дарга Хү Жиньтао 23-ны өдөр Бээжинд Европын Холбоо Зөвлөлийн дарга Барросо, Италийн Ерөнхий сайд Силвио, Польшийн Ерөнхий сайд Доналд Туск, Берунийн Ерөнхий сайд Хажи Болкиах нартай тус тус уулзсан байна.


      Европын Хобооны Зөвлөлийн дарга Барросо-той уулзах үе Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Европын Холбоотой хамтаар чармайж, Хятад, Европын Холбооны стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж илэрхийлжээ.

      Хү Жиньтао Италийн Ерөнхий сайд Силвиотой уулзахдаа, хоёр орон олон улсын хамтын нийгэмлэгтэй хүчээ нэгтгэж, олон улсын банк санхүүгийн хямрал өргөжин даамжрахыг хориглон, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах ёстой гэжээ.


      Польшийн Ерөнхий сайд Доналд Тусктай уулзах үе Хятад, Польшийн эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлөв сайн байна, Польш улстай олон салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг өндөр түвшинд хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэлээ.

      Берунийн Ерөнхий сайд Хажи Болкиахтай уулзахдаа, Берунийн талтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, хоёр орны харилцааг цаашид шинэ шатанд хүргэн хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэж Хү Жиньтао илэрхийллээ.\Уртнасан орчуулж, Э.Цогзолмаа хянав.\