• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-23 10:17:03    
Япон Энэтхэг аюулгүйн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх гэж байна

Синьхуа Агентлаг

      Японы ерөнхий сайд Таро Асо 22-ны өдөр ерөнхий сайдын ордондоо айлчлал хийж байгаа Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингтэй хэлэлцээ хийсэн бөгөөд "Япон Энэтхэгийн дэлхийн стратегийн түншлэлийн харилцааг түлхэн ахиулах тухай хамтарсан мэдэгдэл" нийтэлж, хоёр орон аюулгүйн болон бусад салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлхээр шийдвэрлэв.

     Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Япон Энэтхэг хоёр орон Ази тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, цэцэглэл хөгжлийн төлөө хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. хоёр орон энэ удаа "Япон Энэтхэгийн аюулгүйн хамтын ажиллагааны хамтарсан тунхаг"т гарын үсэг зурсан бөгөөд уг тунхагийн дагуу үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан тогтоох болно гэжээ.

     Тунхагийн дагуу, Япон Энэтхэг хоёр орон аюулгүйн хамтын ажиллагааны тал бүрийн гэрээ тогтоох болно. \Г. Сайн-Өлзий орчуулж,Урангоо хянав\