Хятад, Орсын Ерөнхий сайдын тогтмол уулзалтын комиссын 12-р хурал 27-ны өдөр Москвад болжээ. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Хятад, Орсын Ерөнхий сайдын тогтмол уулзалтын комиссын Хятадын талын дарга Ван Чишань болон Орсын Ерөнхий сайдын орлогч, Хятад, Орсын Ерөнхий сайдын тогтмол уулзалтын комиссын Орсын талын дарга Александер Жхуков хамтаар хурлыг даргалав.
Ван Чишань хэлэхдээ, одоогийн олон улсын банк санхүүгийн хямрал тасралтгүй газар авч, дэлхийн эдийн засаг ноцтой өрсөлдөөн сорилтод нүүрлэж байгаа байдалд энэ хурлыг хуралдуулж байгаа нь маш чухал ач холбогдолтой юм. Хоёр тал хоёр орны олон салбарын хамтын ажиллагааны харилцан бие биеийн анхаарал тавьж байгаа чухал чухал асуудлаар чин үнэнч, гүнзгийгээр санал бодлоо солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголцтой болж, нааштай үр дүнд хүрч, удалгүй болох гэж байгаа хоёр орны Ерөнхий сайдын тогтмол уулзалтад гүйцэд бэлтгэл хийсэн байна гэжээ.
Александер Жхуков хэлэхдээ, хоёр орны харилцан хөрөнгө оруулах, эрчим хүч, ой шугуйн эх баялагийг нээх, модон материалыг нарийн боловсруулах, хилийн нутаг хоорондын болон банк санхүү, шинжлэх ухаан техник, сансарын техник, тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагаагаа цаашид өргөтгэхөд Орсын тал бэлэн байна гэжээ. \Сарантуяа орчуулж, Цэцэн хянав\
|