Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао Оросод хийсэн албаны ёсны айлчлалаа 29-ний үдэд өндөрлөсний дараа, Казахстан орж айлчлахаар морджээ. Казахстанд Вэнь Жябао Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын Ерөнхий сайд нарын 7-р бага хуралд оролцоно.
Оросод айлчилсан хугацаандаа, Ерөнхий сайд Вэнь Жябао Оросын Ерөнхий сайд Владимир Путинтай Хятад, Оросын Ерөнхий сайд нарын тогтмол хугацааны 13 дахь уулзалт хийж, хамтын ажиллагааны чухал чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. үүнээс гадна, Вэнь Жябао бас Оросын Ерөнхийлөгч, парламентын удирдагчидтай уулзаж, хоёр талын харилцаа, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцжээ. \О.Дарамбазар орчуулж,Баясгалан хянав.\
|