Хятад Оросын эдийн засаг үйлдвэр худалдааны салбарын дээд хэмжээний чуулга уулзалт 28-нд Москвад баяр ёслолын байдалтай эхэлж, Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао болон Оросын ерөнхий сайд В. Путин оролцож үг хэллээ.
Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, энэ удаагийн чуулга уулзалт нь "Шинэ байдал, шинэ түвшин" уриан дор болж, Хятад Оросын эдийн засгийн харилцаанд учирч байгаа байдал үүргийг дээд хэмжээнд хамрууллаа гэжээ.
Оросын ерөнхий сайд В. Путин хэлэхдээ, Орос Хятадын стратегийн түншийн харилцаа бол харилцан итгэлцсэн, жаргал зовлонгоо хамтатгасан харилцаа юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа улам олширч, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж, олон улсын үйл хэрэгт нягт хамтран ажиллаж, хоёр орны харилцаа дээд түвшинд цаашид хөгжиж байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|