• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-29 10:09:20    
Хятад Оросын ерөнхий сайдын 13 дахь тогтмол уулзалт Москвад боллоо

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао болон Оросын ерөнхий сайд В. Путин 28-нд Москвад Хятад Оросын ерөнхий сайдын 13 дахь тогтмол уулзалтаа хийлээ. Хоёр тал Хятад Оросын олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа болон харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн чухал асуудлуудаар саналаа гүнзгий сололцож, нийтлэг ойлголтод хүрлээ.

    Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, өнөөгийн олон улсын байдал будлиантай өөрчлөлт ихтэй байгаа болон олон улсын банк санхүүгийн зах зээл тогтворгүй байгаа нөхцөлд Хятад Оросын стратегийн түншийн харилцааг эрчимжүүлэх нь хоёр орны хамтын ашиг сонирхлыг хамгаалж, дэлхийн энх тайван болон тогтвортой байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм гэжээ.

    Оросын ерөнхий сайд В. Путин хэлэхдээ, Оросын тал Хятадын талтай хамтаар хоёр орны олон төрлийн механизмын үйлдлийг гүйцэд бадруулж, чухал асуудлаарх зохицуулалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон салбар дахь найрсаг харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа цаашид ахиулахад бэлэн байна гэжээ.

      Уулзалтын дараа, хоёр орны ерөнхий сайд "Хятад Оросын ерөнхий сайдын 13 дахь тогтмол уулзалтын хамтарсан албан мэдээ"-нд гарын үсэг зурж, хоёр талын худалдаа, эрчим хүч, шинжлэх ухаан техник, банк санхүү, хилийн худалдаа зэрэг олон төрлийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолд хамтаар оролцлоо.\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\