Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Чишань болон Оросын ерөнхий сайдын орлогч Алехандер Жуков 28-нд Москвад Хятад Оросын ерөнхий сайдын 13 дахь тогтмол уулзалтын дүгнэлтийн хуралд оролцлоо.
Ван Чишань хэлэхдээ, энэ удаагийн эдийн засаг үйлдвэр худалдааны салбарын дээд хэмжээний чуулга уулзалт нь хоёр орны эдийн засаг үйлдвэр худалдааны салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд сайн сайхан боломж хангалаа. Хятад Орос хоёр орон бүр өөр өөрийн давуутай тул хоёр орны хамтын ажиллагаанд маш их нөөц хүчин оршиж байгаа юм гэжээ.
Алехандер Жуков хэлэхдээ, энэ удаагийн чуулга уулзалт нь хоёр орны машин механикийн бүтээгдэхүүн болон шинэ бүтээгдэхүүний худалдаа, эрчим хүч, банк санхүү, хөдөө аж ахуй, модон материал боловсруулах зэрэг гол салбаруудын хамтын ажиллагааг голдуу судалж, нааштай үр дүнд хүрлээ гэжээ.
Хурлын дараа, Ван Чишань болон Алехандер Жуков хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны төслийн гэрээ байгуулах ёслолд оролцов. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|