ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев орон нутгийн цагаар 28-ны өдөр Москвад Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябаотай уулзав.
Ерөнхийлөгч Дмитрий Медведев хэлэхдээ, энэ удаагийн хоёр орны ерөнхий сайдын тогтмол уулзалт амжилттай боллоо. Хоёр тал олон чухал балбарыг хамарсан хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Энэ нь хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа урагш том алхам хийснийг харуулж байна. Хоёр орны эдийн засаг худалдаа, нөөц баялаг, шижлэх ухаан техник, хүмүүнлэгийн зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагааг цаашид ахиулан, Олон улсын чухал чухал асуудлаарах зохицуулалтаа эрчимжүүлж, Олон улсын банк санхүүгийн хямрал зэрэг төрөл бүрийн өрсөлдөөн сорилтоос сэргийлэн хамтаар хандахад Орсын тал бэлэн байна гэжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, одоогйин олон улсын улс төрийн байдалд ээдрээнтэй өөрчлөлт гарч, дэлхийн хэмжээний өрсөлдөөн сорилт тасралтгүй нэмэгдэн, Олон улсын банк санхүүгийн хямрал гааран өргөжиж байгаа байдалд, Хятад Орос хоёр орон ажил хэрэгч хамтын ажиллагаа, стратегийн уялдаа холбоогоо эрчимжүүлж, өрсөлдөөн сорилтыг хамтран зохицуулах нь хоёр орны язгуурын ашиг сонирхолд нийцэх мөртөө дэлхий дахинд ч чухал ач холбогдолтой юм. Хятад Орсын стратегийн хамтын ажиллагаагаар дамжин, олон улсын харилцааны ардчиллыг түргэтгэн , Олон улсын эдийн засаг банк санхүүгийн найдвартай, тогтвортой, эрх тэгш диг журам тогтооход хамтаар тус дөхөм үзүүлж, Хятад Орос хоёр орны хөгжилйин ашиг сонирхлыг үр ашигтай хамгаалж, Олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар нягт зөвшилцөн, зохицуулалтай байж, хүмүүнлэгийн салбарын солилцоо хамтын ажиллагааг тал бүрээр эрчимжүүж, хоёр орон үеийн үед найрсаг оршиход тус дөхөм үзүүлнэ гэжээ. \Сарантуяа орчуулж, Урангоо хянав\
|