• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-30 16:19:25    
Бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар Хятадын Ерөнхий сайд шинэ зорилт дэвшүүлжээ

CRI

      Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын Ерөнхий сайд нарын 7-р бага хурал орон нутгийн цагаар 30-ны үдээс өмнө Казахстаны нийслэл Астанад болоо. Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао болон бусад гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нар уг бага хуралд оролцжээ. Вэнь Жябао уг бага хурал дээр, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар шинэ зорилт дэвшүүлсэн байна.

      Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын бүс нутгийн хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлахад цаашид тус дөхөм үзүүлж, бүс нутгийн хүрээн дэх дэд бүтцийн барилга байгуулалтыг уялдаа холбоотой болгон, банк санхүү, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг цаашид нягтруулахад тус дөхөм үзүүлэхийн зэрэгцээ бас шинийг бүтээх үзэл ухамсартай байж, хамтын ажиллагааны механизмээ төгөлдөжүүлэх ёстой гэж Вэнь Жябао тэмдэглэжээ.

      Олон улсын банк санхүүгийн өнөөгийн байдлын тухай Вэнь Жябао хэлэхдээ, гишүүн орнуудын банк санхүүгийн салбарынхан бүх дэлхийн макро эдийн засаг, банк санхүүгийн байдлын талаархи судалгаа нотолгоо, валют мөнгөний бодлогын талын зохицуулгаа хамтаар эрхбиш эрчимжүүлэн, банк санхүүгийн хяналт удирдлагаа эрчтэй хийж, банк санхүүгийн эрсдэлээс сэргийлэх, түүнийг намжаах хүчин чадлаа дээшлүүлэх шаардлагатай байна гэж тэр илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж,Баясгалан хянав.\