Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 30-ны өдөр Астанад Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын ажиглагч орны төлөөлөгчийн хувиар уг байгууллагын гишүүн орнуудын Ерөнхий сайд нарын 7-р бага хуралд оролцож байгаа Монгол улсын Ерөнхий сайд Санжаагийн Баяртай уулзсан байна.
Вэнь Жябао уулзалтын үеэр хэлэхдээ, олон улсын байдал өнөө будлиантай өөчлөлтийг туулж байгаа бөгөөд олон улсын банк санхүүгийн хямрал ч газар авч, олон орныг өрсөлдөөн сорилтод тулгаруулж байна гэлээ.
Санжаагийн Баяр хэлэхдээ, Хятадын талтай хамтран ажиллаж, олон улсын банк санхүүгийн хямралд хандахад Монголын тал бэлэн байна гэжээ. \О.Дарамбазар орчуулж, хянав.\
|