• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-30 14:00:47    
Ерөнхий сайд Вэнь Жабао Оросын хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлд ярилцлага өглөө

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жабао 29-ний өдөр Москвад Оросын ITAR-TASS болон interfax news agency-гийн сэтгүүлчдэд ярилцлага өгч, Хятад Орос хоёр орны стратегийн хамтран ажиллах түншлэлийн харилцааг хөгжүүлэх, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын эдийн засгийн хөгжлийн байдал болон хөгжлийн стратеги жич олон улсын банк санхүүгийн хямрал зэрэг асуудлаар сэтгүүлчийн сонирхсон асуултанд хариулсан байна.

    Вэнь Жабао Хятад Орос хоёр орны хамтын ажиллагааны одоогийн байдлыг үнэлж хэлэхдээ, Хятад Орос хоёр орон стратегийн хамтран ажиллах түншлэлийн харилцаа тогтоосон 12 жилийн хугацаанд чухал их үр бүтээл олсон юм, Одоо Хятад Орос хоёр орны харилцаа түүхэн дэхь хамгийн сайн сайхан үед байна гэжээ.

     Тэрээр Хятад, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны тухай хэлэхдээ, хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллага бол эрчим хүч, дээд шинжлэх ухаан техник, банк санхүүгийн хамтын ажиллагааг хамарсан тал бүрийн, өргөн салбар дах хамтын ажиллага юм гэлээ.

    Олон улсын байдлын тухай Вэнь Жабао хэлэхдээ, өнөөгийн дэлхий даяарт тогтворгүй хүчин зүйл маш олон оршиж байна. Олон орон эрхбиш НҮБ-ын дүрэм болон олон улсын харилцааны хэм хэмжээг журамлаж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын олон улсын үйл хэрэг дэхь үүргийг эрхэвш гүйцэд бадруулах хэрэгтэй гэж илэрхийлжээ.

    Вэнь Жябао бас Хятадын инфляцыг хязгаарлах болон олон улсын банк санхүүгийн хямралыг арагцаахын төлөө авсан арага бодолгуудыг танилцуулжээ. Хуар орчуулж, Пэрлаймаа хянав.