Энэтхэгийн зүүн хойд нутгийн Ассам мужид 30-ны өдөр үргэжлэн 10 гаруй удаа дэлбэрэлт болж, татаж хэлэхэд 61 хүн эндэж, 300 гаруй хүн шархадсан байна. Эндсэн хүний тоо цаашид нэмэгдэж мэднэ. Энэ нь сүүлийн жилүүдэд Энэтхэгийн зүүн хойд нутагт гарсан дэлбэрэлтийн хэргүүдийн доторхи хамгийн ноцтой нь болно.
Дэлбэрэлтийн хэрэг залгаагаар гарсны дараа, Энэтхэгийн Ерөнхийлөгч Пратифа Патил, Ерөнхий сайд Манмохан Сингх болон улс төрийн намуудын удирдагчид мэдэгдэл нийтэлцгэж, уг террорист ажиллагааг зэмлэн буруушаажээ.
Өнөөгийн байдлаар, уг дайралтын хэрэгт хариуцлага хүлээнэ гэж ямар ч байгууллага илэрхийлээгүй байгаа ажээ.
Энэтхэгт айлчилж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Кимун мөн 30-ны өдөр мэдэгдэл хийж, Ассам мужид террорист дайралт хийсэн явдлыг хатуу зэмлэн буруушаажээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|