Казахстанд албан ёсны айлчлал хийж байгаа Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 31-ний өдөр Астанад Казахстаны Ерөнхий сайд Карим Масимовтай хэлэлцээ хийлээ. Хятад, Казахстаны харилцааг цаашид хөгжүүлэх, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар хоёр тал санал бодлоо солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтонд хүрчээ.
Хэлэлцээний дараа, Хятад, Казахстаны Засгийн газрын хамтарсан албан мэдээг хоёр тал хамтаар нийтэлж, бас эдийн засаг, худалдаа, эрчим хүч зэрэг салбарыг хамарсан хоёр талын олон баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|