ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 7-р бага хурал 30-нд Хазакстаны нийслэл Астанад боллоо. Хуралд оролцогч талууд ноднины ерөнхий сайд нарын хурлаас хойших ШХАБ-ын эдийн засаг, нийгэм соёл зэрэг салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааны ахицын байдлыг тал бүрээр нэгтгэн дүгнэж, Одоогийн олон улсын болон бүс нутгийн эдийн засгийн хөгжилд нүүрлэж байгаа байдлыг гүнзгий задлан шинжилсэн бөгөөд Душанбен бага хурлын нийтлэг ойлголтыг тал бүрээр хэрэгжүүлэх, ШХАБ-ын ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид ахиулах талаар байршуулалт, төлөвлөгөө хийсэн байна.
Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао хуралд оролцож үг хэллээ. Тэрээр хэлэхдээ: бусад гишүүн орнуудын хамт хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, үр ашигтай арга хэмжээг цаашид авч, одоогийн олон улсын банк санхүүгийн хямралын үзүүлсэн үр нөлөөг намгийн бага хэмжээнд хүртэл бууруулахад Хятадын тал бэлэн байна.
ШХАБ-ын гишүн орнуудын "урт хугацааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-г хэрэгжүүлж, гишүүн орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид нягт болгохын тулд, бүс нутгийн дотор худалдааны хөрөнгө оруулалтыг хялбаржуулахыг цаашид ахиулах, бүс нутгийн дотор дэд бүтцийн барилга байгуулалтын сүлжээжүүлэлтийг биелүүлэх, банк санхүүгийхэн, аж ахуйн нэгжийнхэн хамтын ажиллагаагаа цаашид нягт болгох, хөгжлийн сэтгэмжийг нээж, хамтын ажиллагааны механизмийг боловсронгуй болгохыг Вэнь Жябао санал болгожээ. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|