Тухайн орон нутгийн цагаар 11-р сарын 2-ны орой, Индонезд айлчилж байгаа ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төв Хорооны Улс Төр, Хууль Зүйн Хорооны нарийн бичгийн дарга Жөү Юнкан Жакардад Индонезийн эрх баригч улс төрийн намын удирдагчтай уулзаж, үг хэлсэн байна.
Жөү Юнкан үг хэлэх явцдаа, Хятад Индонез хоёр орны харилцаа болон ХКН болон Индонезийн улс төрийн намуудын хоорондын харилцааг өндөрөөр үнэлсэн байна.
Индонезийн Парламентын дарга Агунг Лаксоно, Ардын зөвлөөлийн хурлын орлогч дарга А.М.Фатва нарын зэрэг хүмүүс уулзалтад оролцсон байна. \Сарантуяа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|