
Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бан Гүө тухайн орон нутгийн цагаар 3-ны үдээс хойш тусгай нисэх онгоцоор Алжирт хүрэлцэн очиж, Алжирт хийх албан ёсны найрсаг айлчлалаа эхлүүлсэн байна.

Ү Бан Гүө нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр нийтлэж тэмдэглэхдээ, Хятад Алжирийн дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ойн дашрамаар Алжирт албан ёсны найрсаг айлчлал хийж байгаадаа би баяртай байна. 2004 онд хоёр орон стратегийн хамтын ажиллагааны харилцаа тогтоож, Хятад Алжирийн харилцаа тал бүрээр хөгжих шинэ шатанд орсон юм.

Хятад Алжирийн найрсаг харилцааг бэхжүүлэн гүнзгийрүүлэх нь хоёр ард түмний үндсэн ашиг сонирхол, хамтын эрэл хүсэлд нийцэж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд ашигтай юм. Хоёр талын хамтын хүчин чармайлттайгаар уламжилалт найрамдлын үндсэн дээр тогтоосон Хятад Алжирийн стратегийн хамтын ажиллагааны харилцаа нэн сайн сайхан ирээдүйтэй гэдэгт итгэж байна гэжээ.

Алжирийн үндэсний парламентийн дарга Абдул Азиз Зиари нисэх онгоцны буудалд хүрч Ү Бан Гүө нарыг угтан авчээ. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\
|