Америкийн зүүн нутгийн цагаар 4-ний тэг цагаас Нью Хэампшир мужийн Диксвилле болон Хартын сонгуулийн иргэд саналаа өгч эхэлсэн байна. Ингээд Америкийн 4 жилд нэг удаа болдог их сонгуулийн санал хураах ажил албан ёсоор эхэллээ.
Америкийн зонхилох нутгийн их сонгуулийн санал хураалт нь Америкийн зүүн нутгийн цагаар 4-ний үдээс өмнө бүх талаар эхэлж, Иллинойс мужийн конгрессын сенатч Барак Обама болон Аризона мужийн конгрессын сенатч Жон Маккейн хоёрын нэгийг Америкийн 56 дахь ерөнхийлөгчөөр сонгох болно.
Энэ сонгуулиар ерөнхийлөгч дэд ерөнхийлөгчийг сонгохоос гадна бас конгрессын 33 сенатч, конгрессын төөлөгчдийн танхимын 435 гишүүн, 11 мужийн дарга, орон нутгийн хэсэг албаны хүмүүсийг сонгох болно. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|