Алжирын Ерөнхийлэгч Абделазиз Бутефлика болон Алжирын үндэсний хурлын дарга Абдул-Азиз Зиари Алжирт айлчилж байгаа БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүөтэй 4-ний өдөр тус тус уулзалт, хэлэлцээ хийжээ.
Абделазиз Бутефлика Ү Бангүөтэй уулзах үед хэлэхдээ, Хятадын нэн олон аж ахуйн нэгж Алжирт хөрөнгө оруулж, эрчим хүч, уул уурхайн нөөц баялаг, дэд бүтэц, цахилгаан холбоо зэрэг салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг Алжирын тал сайшааж байна гэжээ.
Ү Бангүө хэлэхдээ, харилцан ашигтай хамтаар ялах зарчмын дагуу, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг нааштай өргөтгөн гүнзгийрүүлж, бүх талыг дайчлан хөтөлж чадах эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүс зэрэг том том төслийн хүрээн дэх хамтын ажиллагааны талаар шинэ ахицад хүрэхийн тулд, Алжирын талтай хамтаар хүчин чармайлт гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Мөн өдөр Ү Бангүө бас Алжирын үндсний хурлын дарга Абдул-Азиз Зиаритай хэлэлцээ хийжээ. Хятад, Алжирын дипломат харилцаа тогтоосны 50 жилйин ойд тохиолдуулан, стратегийн хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэхийг Ү Бангүө хүссэн байна.
Абдул-Азиз Зиари хэлэхдээ, хууль тогтоох байгууллагын эрх үүрэг болон парламентын харилцааны давуу талаа бадруулж, яриа хэлэлцээ, хэлхээ холбоогоо эрчимжүүлж, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлж, Алжир, Хятадын харилцааг шинэ агуулгаар баяжуулан, түүнд амьжиргааны шинэ хүчин сэлбэхэд Алжирын үндсний хурал бэлэн байна гэжээ.\Сарантуяа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|