Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев 5-нд Кремль ордонд улс орны жилийн байдлын албан бичиг нийтэллээ.
Энэ бол Дмитрий Медведев Оросын ерөнхийлөгч болсны дараа, анх удаагаа улс орны байдлын албан бичиг нийтэлж байгаа болно. Дмитрий Медведев банк санхүүгийн хямралын асуудалд холбогдуулж хэлэхдээ, өнөөгийн олон улсын улс төр болон эдийн засгийн тогтолцоонд эрс туйлбартай өөрчлөлт хийх хэрэгтэй. Орос хууль дүрмүүдийг үндэслэн өөрийн оронд олон улсын банк санхүүгийн төв байгуулах болно гэжээ. Нефть болон байгалийн хийн худалдаанд рувлиар тооцоохыг түргэн биелүүлэхийг тэрээр бас санаачиллаа.
Дмитрий Медведев гадаад харилцааны талаар ярих үед, Америк болон НАТО-гийн Косово болон Өмнөд Осетын асуудал дээр "Хоёрдмол баримжаа" хэрэгжүүлж байгааг няцаав. Тэрээр хэлэхдээ, зүүн Европын бүс нутагт Америк пуужингийн довтолгооноос сэргийлэн хамгаалах систем байгуулж байгаад чиглүүлэн Орос Калиниградад "Искандер" пуужин байршуулна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзийхянав.\
|