Бүгд Найрамдах Габон Улсын Парламентын дарга Куй Нзоуба Ндамагийн урилгаар Бүх Хятадын АТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө орон нутгийн цагаар 6-ны үдээс хойно Либревильд хүрэлцэн очиж, Габанд хоёр хоногийн албан ёсны найрсаг айлчлал хийж байна.
Дарга Ү Бангүө нисэх онгоцны буудалд бичгээр мэдэгдэл хийж тэмдэглэхдээ, Хятад, Габон дипломат харилцаа тогтоосн 34 жилийн турш, хоёр орны удирдагчид болон ард түмний сэтгэл тавьж анхаарсны үр дүнгээр хоёр талын харилцаа ихээхэн хөгжсөн байна. Өндөр дээд давхаргын харилцан айлчлал нэмэгдэж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй нэмэгдэн, эдийн засгийн хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрч, цэрэг, соёл боловсрол, эрүүл мэнд зэрэг салбар дахь солилцоо өдөр ирэх тутам хөгжөөнтэй болж, Олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нягт хамтран ажилласаар байна. Миний энэ удаагийн айлчлалын зорилго бол Хятад, Габон хоёр орны найрсаг харилцааг шинэ түвшинд дээшлүүлэх явдал болно гэжээ.
Айлчлалын хугацаанд Дарга Ү Бангүө Габоны Ерөнхийлөгч, Парламентын дарга зэрэг гол гол удирдагчидтай уулзаж, хоёр талын харилцаа, харилцан сонирхож байгаа Олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох болно. Хоёр тал мөн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах болно. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|