• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-11 11:36:37    
Хятад Германы эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн комиссын 14-р хурал Берлинд болов

Хятадын Олон Улсын Радио

     Хятад Германы эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн комиссын 14-р хурал 10-ны өдөр Берлинд болж, хурлыг Хятадын Худалдааны Яамны сайд Чэнь Дэмин болон Германы Эдийн Засаг Техникийн Яамны сайд Мичел Глос хамтаар даргаллаа.

     Америкийн банк санхүүгийн хямрал нь бүх дэлхийн банк санхүүгийн зах зээл болон дэлхийн эдийн засагт хүнд ноцтой нөлөө үзүүлж байна, энэх хямралыг ялан давахад бүх дэлхийгээрээ хамтаар чармайх хэрэгтэй гэж хоёр тал санал нэгтэй үзээд, Хоёр орон хамтын ажиллагаагаа цаашид улам эрчимжүүлж, банк санхүүгийн зах зээл болон аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах болно гэж илэрхийлжээ.

     Хятадын эдийн засгийн цаашдын хөгжил нь Германы эдийн засгийн салбарын ашиг сонирхолд нийцэх тул, Хятадын аж ахуйн нэгжүүд болон улсын сангийн Германд хөрөнгө оруулахыг сайшаана гэж Германы тал онцолжээ. Германы аж ахуйн нэгжүүдийн Хятадад хөрөнгө оруулахаа нэмэгдүүлэхийг үргэлжлэн урамшуулан дэмжнэ гэж Хятадын тал бас илэрхийлжээ.\Анар орчуулж, Э.Цогзолмаа хянав.\