Мадгаскарт айчилж байгаа Бүх Хятадын АТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө 11-ний үдээс хойш Тананаривед тус улсын Сенатын дарга Иван Рандриасандратринионитай уулаз.
Дарга Ү Бангүө хэлэхдээ, Мадгаскартай хамтаар өндөр дээд хэмжээний харилцаагаа хэвээр хадгалж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны найрсаг харилцааны агуулгыг байнга төгөлдөржүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Рандриасандратриниони хэлэхдээ, Хятад улстай сайн найз, сайн түнш болсондоо Мадгаскар бахархаж байна. Хятадын түргэн хөгжил нь хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнжгийрүүлэхэд өргөн уудам орон зай бий болгов. Өөрийн онцлог болон давуу талаасаа үүсч, Бүх Хятадын АТИХ-тай найрсаг харилцаагаа эрчимжүүлэхээр дамжуулан, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Мадгасзарын Парламент бэлэн байна гэжээ. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|