Хятад Японы залуучууд багачуудын найрсаг солилцооны жилийн Японы талын хаалтын ажиллагаа 12-ны өдөр Токиод болж, Японы ерөнхий сайд Таро Асо баярын захиа явуулсан байна.
Таро Асо баярын захиандаа тэмдэглэхдээ, Хятад Японы энх тайван найрамдлын гэрээ тохиролцсны 30 жилийн ойг тэмдэглэхийн төлөө энэ оны Хятад Японы залуу багачуудын найрсаг солилцооны жилийн ажиллагаа нь Япон Хятад хоёр орны холбогдох зүтгэлтэдийн хүчин чармайлттайгаар баялаг агуулгатай ажиллагаа өрнүүлж, асар их амжилт олсон байна гэжээ.
Таро Асо хэлэхдээ, Залуу багачуудын солилцооны үйл хэргээр дамжин Япон Хятад хоёр орны харилцаа нэн сайн сайхан ирээдүйтэй байхыг хүсэж байна гэжээ. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\
|