• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-13 15:03:51    
"Хятад Японы залуучууд багачуулын найрсаг солилцооны жил"-ийн Японы талын ажиллагаа өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио

       "Хятад Японы залуучууд багачуулын найрсаг солилцооны жил"-ийн Японы талын хаалтын ёслол 12-ны өдөр Токиод болжээ.

      Японы ерөнхий сайд Таро Асо, ёслолд оролцсон бөгөөд үг хэлж тэмдэглэхдээ, энэ жил, Япон Хятадын энх тайван найрамдлын гэрээ тогтоосны 30 жилийн ойд тохиосон нь Япон Хятадын харилцаанд авч хэлбэл алс хэтийн ач холбогдолтой юм. Залуучууд, багачууд Япон, Хятад хоёр орны ирээдүйг хариуцаж байгаа гэсэн бөгөөд хоёр орны залуучууд багачуулын ирээдүй рүү нэвтэрсэн найрамдлын гүүрийг байгуулхыг хүсэн ерөөсөн байна.

      Хятадаас Японд суугаа элчин сайд Цүй Тянькай Хятадын ерөнхий сайд Вэнь Жябаогийн баяр хүргэсэн үгийг уншсан байна. Вэнь Жябао баярын үгэндээ тэмдэглэхдээ, "Хятад Японы залуучууд багачуулын найрсаг солилцооны жил"-ийн ажиллагаа төсөөлсөн зорилтоо биелүүлсэн нь хоёр орны стратегийн харилцан ашигтай харилцааны хөгжилд лавтай нааштай бөгөөд алс хэтийн үр нөлөө үзүүлэх болно гэжээ.\Сарантуяа орчуулж, Буян хянав\