Коста-Рика улсын Ерөнхийлөгч Оскар Ариас Санчесын урилгаар, Хятад улсын Дарга Хү Жиньтао тухайн орон нутгийн цагаар 16-ны үдээс хойно Коста-Рикийн нийслэл Сан-Хосед хүрэлцэн очиж анхны төрийн айлчлал хийж эхэлжээ. Энэ нь мөн Хятад улсын удирдагчийн төв Америк тивийн оронд хийж бий анхны айлчлал юм.
Коста-Рика улсын Гадаад хэргийн сайд Бруно Стагно нарын зэрэг Коста-Рикийн Засгийн газрын албаны хүмүүс, Коста-Рикад суугаа Хятадын элчин сайд Ван Шяо-юань, тухайн газар дахь хятад хүмүүс, Хятадын харьяат нар, Хятадын хөрөнгө оруулалтын байгууламжуудын төлөөлөгчид нэсэхийн буудалд хүрч, Дарга Хү Жиньтао болон түүнийг дагалдан яваа хүмүүсийг угтсан байна.\Анар орчуулж, О.Дарамбазар хянав.\
|