• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-17 10:26:18    
Хү Жиньтао Австралийн Ерөнхий сайд Кевин Руддтай уулзлаа

Хятадын Олон Улсын Радио

      Хяттад улсын Дарга Хү Жиньтао 16-ны өдөр Вашингтонд Австралийн Ерөнхий сайд Кевин Руддтай уулзжээ.

      Уулзалтын үеэр, Хү Жиньтао хэлэхдээ, Хятад, Австралийн харилцаанд хурдтай сайхан хөгжих хандлага илэрч байна. Хятадын тал стратегийн дээд түвшин болон алсын харцаар Хятад, Австралийн харлцаанд хандаж, бие биеэ хүндэтгэсэн, эрх тэгш харилцан ашигтай үндсэн дээр, дээд хэмжээний харилцаа холбоогоо хэвээр хадгалж, солилцоо болон яриа хэлэлцээгээ эрчимжүүлэн, итгэлцэл, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад, Австралийн харилцаанд шинэ байдал тогтоохын тул, Австралийн талтай хамт чармайн ажиллахад бэлэн байна гэлээ.

      Австрали, Хятадын харилцааг стратегийн түншлэлийн харилцааны дээд түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхийг Австралийн тал хүсч байна гэж Кевин Рудд тэмдэглэжээ.

      Банк санхүүгийн энэ хямрал болон дэлхийн эдийн засгийн асуудлаарх дээд уулзалт маш амжилттай нээгдлээ. Холбогдох талууд хамтаар цаашид чармайн, хурлаар тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж Хү Жиньтао илэрхийлжээ.

      Энэ дээд уулзалтын нааштай амжилт олохд Хятадын тал чухал хувь нэмэр оруулсныг Австрали сайшааж байна. Хятад улс эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг саяхан авч хэрэгүүлж байгаа нь Хятад улсын болон дэлхийн эдийн засгийн хувьд бүр сайн мэдээ болох юм гэж Кевин Рудд тэмлэглэлээ.\О.Дарамбазар орчуулж, Буян хянав\