• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-17 14:42:37    
Хү Жиньтао Коста-Рика орохоор Вашингтоноос мордлоо

Хятадын Олон Улсын Радио

     Орон нутгийн цагаар 16-ны өдрийн үдэд, Хятад улсын Дарга Хү Жиньтао Коста-Рикад айлчлахаар Америкийн нийслэл Вашингтоноос мордов.

     Вашингтонд Дарга Хү Жиньтао 20-ийн бүлгийн удирдах хүмүүсийн банк санхүүгийн зах зээл болон дэлхийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалтад оролцож, олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулах, олон улсын банк санхүүгийн тогтолцоог өөрчлөх зэрэг асуудлаар Хятад улсын зарчим болон байр суурийг тодорхойлсон байна. Дээд хэмжээний уулзалтын хугацаанд Дарга Хү Жиньтао бас Бразилийн ерөнхийлэгч Луиз-Инасио-Лула-Да-Силва, Английн ерөнхий сайд Гордонь-Бровн, ОХУ-ын ерөнхийлэгч Дмитри-Медведев, Австралийн ерөнхий сайд Кевинь-Рудд нартай тус тус уулзаж, харилцан сонирхож байгаа бүс нутаг болон олон улсын асуудлаар санал бодлоо солилцсон байна.

     16-ны өдөр Вашингтоноос мордхоосоо өмнө Хү Жиньтао бас Хятадаас Америкт суугаа элчин сайдын яамны ажлын шинэ давхар байшинг үзэж танилцан, Хятадаас Америкт суугаа элчин сайдын яаманд ажиллаж байгаа хүмүүстэй уулзсан байна.\Сарантуяа орчуулж, Буян хянав\