• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-17 14:56:38    
Дарга Хү Жиньтао дээд хэмжээний уулзалтанд оролцож чухал үр дүнд хүрлээ

Хятадын Олон Улсын Радио
      Хятад улсын дарга Хү Жиньтао 14, 15-ны өдөр Вашингтонд болсон 20 орны бүлгийн удирдах хүмүүсийн Банк санхүүгийн зах зээл болон дэлхийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалтанд урилгаар ородцов. Энэ уулзалт өндөрлөсний дараа дарга Хү Жиньтао Коста-Рика орох зам зуур түүнтэй хамт яваа Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи сэтгүүлчдэд хэлэхдээ, дарга Хү Жиньтао энэ дээд хэмжээний уулзалтанд оролцоод чухал үр дүнд хүрлээ гэжээ. Дээд хэмжээний уулзалтын баталсан тунхагийн талаар Ян Жэчи хэлэхдээ, энэ уулзалтын тунхаг нь бүх талын, нааштай, тэнцвэртэй гэж бид үзэж байна. Дарга Хү Жиньтао уулзалтад оролцсон улс орнуудын удирдах хүмүүстэй банк санхүүгийн хямрал үүссэний шалтгааныг хэлэлцэж, дэлхийн эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлэх арга хэмжээг хамтаар завшилцөж, олон улсын банк санхүүгийн салбарын хяналт удирдлагын дүрэмжлийг эрчимжүүлэх, олон улсын банк санхүүгийн системийн өөрчлөлтийг ахиулах зэрэг асуудлыг хайн хэлэлцэв. Дарга Хү Жиньтао олон улсын хамтын нйигэмлэгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг сэргээх, дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулах тухай Хятадын засгийн газрын байр суурь, саналыг бүх талаар тодорхойлов. Дээд хэмжээний уулзалтын амжилтад хүрхэд Хятадын талын гүйцэтгэсэн чухал бүтээлч үүргийг улс орнуудын удирдах хүмүүс болон олон улсын олон нийт нааштай үнэлэн сайшааж, олон улсын банк санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах, дэлхийн эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлэхийн төлөө Хятадын засгийн газрын авч хэрэгжүүлсэн чухал арга хэмжээнүдийг бүрэн нодлосон байна гэжээ. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\