
Коста-Рикагийн ерөнхийлэгч Оскар-Ариас-Санчезын урилгаар, Хятад улсын дарга Хү Жиньтао Коста-Рикад төрийн айлчлал хийхээр орон нутгийн цагаар 16-ны үдээс хойш Коста-Рикагийн нийслэл Сан-хосед хүрэлцэн очсон байна. Энэ нь мөн ч Хятад улсын удирдагч Дунд Америкийн оронд хийсэн анхны айлчлал болох ажээ.

Хү Жиньтао нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, Коста-рика бол Дунд Америкийн бүс нутгийн чухал орон мөн бөгөөд Хятадын дунд Америк дахь хамтын ажиллагааны чухал түнш болох юм. Хятад, Коста-рика дипломат харилцаа тогтоосноос хойш жил гаруйн турш, хоёр орны харилцаа маш түргэн хөгжиж, олон салбарын найрсаг хамтын ажиллагаа түргэн хөгжсэн байна гэжээ. Энэ удаагийн айлчлал нь найрамдлыг гүнзгийрүүлж, өвөр хоорондын итгэлцлийг бататган, хамтын ажиллагааг өргөтгөж, хөгжлийн замыг хамтаар хайн судлах зорилтоо биелүүлж чадна гэдэгт итгэж байгаагаа тэрээр бас илэрхийлсэн байна.

Дарга Хү Жиньтао Коста-рикад айлчилхаар, орон нутгийн цагаар 16-ны үдэд Америкийн нийслэл Вашингтоноос мордсон юм байна.\Сарантуяа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|