20-ын бүлгийн удирдах хүмүүсийн Банк санхүүгийн зах зээл болон дэлхийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалт 15-ны өдрийн үдээс хойно Америкийн нийслэл Вашингтонд өндөрлөв. Америкийн хэвлэл мэдээлийн гол гол хэрэгслүүд 16-ны өдөр уг уулзалтын талаар хангалттай мэдээлж, банк санхүүгийн хямралаас болж олон улсын эдийн засгийн дэг журмыг шинээр тогтооход Хятад улс зэрэг хөгжиж байгаа орнууд нэн их үүрэг гүйцэтгэх болно гэж үзлээ.
"Нью-Йорк Таймс" сонин "Удирдах хүмүүс эдийн засгийн асуудлаар чармайх үед, хөгжиж байгаа орнууд өмнө эгнээний суудалд сууцгаалаа" гэсэн өгүүлэлдээ, дээд хэмжээний уулзалтын оройн дайллага дээр, Америкийн ерөнхийлөгч Ж. Бушийн баруун гар талд Бразилийн ерөнхийлөгч Лийз Инасио Лула Да Силва сууж, зуун гар талд нь Хятад улсын дарга Хү Жиньтао суусан байна, энэ нь Америкийн "Уолл стрийт"-аас үүссэн банк санхүүгийн хямрал нь олон улсын эдийн засгийн дэг журмыг дахин тогтоосныг харуулсан байна гэжээ.
"Вашингтон пост" сонин "Чухал өөрчлөлтийг хайн сүвэгчилэхийг олон орны удирдах хүмүүс санал нэгтэй хүлээн зөвшөөрөв" гэдэг өгүүлэлдээ тэмдэглэхдээ, банк санхүүгийн хямрал үүссэний дараа, улс орнуудын бодит хүчний шинэ тэнцвэр бий болсныг 20-ын бүлгийн удирдах хүмүүс Вашингтонд нэг дор цугларсан явдал харуулсан байна гэжээ.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|