• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-18 15:06:10    
Хү Жиньтаогийн айлчлал Хятад Латин Америкийн харилцааг шинэ үе шатанд ахиулах болно

Синьхуа Агентлаг

      НҮБ-ын Латин Америк тив болон Карибын эдийн засгийн комиссын Олон улсын худалдаа болон интеграцчилах үйл хэрэг хариуцсан хэлтэсийн дарга Освалдо Росалес тун саяхан Хятадын сурвалжилагчид ярилцалга өгөх үед тэмдэглэхдээ, Хятад улсын дарга Хү Жиньтао Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан ёсны бус 16-р хуралд оролцож, Латин Америк тивийн гурван оронд айлчлаж байгаа нь Хятад Латин Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэн, Хятад Латин Америкийн харилцааг шинэ үе шатанд ахиулах болно гэжээ.

      Освалдо Росалес хэлэхдээ, Перугийн нийслэл Лимад удалгүй болох гэж байгаа Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан ёсны бус хурал нь маш чухал ач холбогдолтой, хурлаар тохиролцох нийтлэг ойлголт нь Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжилд жолоодох чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

      Энэ удаагийн хурал нь шинэ онцлогтой, тэр нь даруй Хятадын онцлог тэмдэгтэй болох юм. Шинэ тулгар хөгжиж байгаа эдийн засгийн цогц болсны хувьд Хятад улс энэ хурал дээр дэлхийн банк санхүүгийн хямрал, бүс нутгийн эдийн засгийн интеграцчилах зэрэг асуудлаар үзэлт зорилтоо дэвшүүлэх нь олны анхааралыг татах болно гэжээ. \Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\