Хятад улсын дарга Хү Жиньтао Бүгл Найрамдах Куба Улсад төрийн айлчлал хийхээр 17-ны өдөр Гаванад хүрэлцэн очив. Дарга Хү Жиньтаогийн тусгай нисэх онгоцон дээр хар салхины гамшигтай тэмцэж байгаа Кубын ард түмэнд туслах Хятадын тусламжийн эд барааг мөн өдөр Гаванад тээж хүрсэн бөгөөд тусгай нисэх онгоц газардангуут Кубын талд дор нь шилжүүлж өгсөн байна.
Дарга Хү Жиньтао айлчлахаас өмнө, Куба далайн хар салхинд удаа дараа дайрагдаж, хүнд хохиролд учирсан байдлыг авч үзээд, Кубын гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах эд барааг илүүхэн тээхийн төлөө төлөөлөгчид өөрийн ачаагаа боломжоор бага авах хэрэгтэй гэж тусгайлан зааварласан юм. Дарга Хү Жиньтаогийн тусгай онгоцоор энэ удаа нийт 600 мянган Юаний үнэ бүхий 1600 ширхэг хөвөн хөнжил, 1600 ширхэг нимгэн хөнжил зэрэг гамшигт туслах эд барааг авч хүрсэн байна. \Сарантуяа орчуулж,Урангоо хянав\
|