Коста-Рикагийн хэвлэл мэдээллийн гол гол хэрэгсэлүүд 17-ны өдөр өгүүлэл нийтэлцгээж Хятад улсын дарга Хү Жиньтаогийн Коста-Рикад хийсэн төрийн айлчиллыг өндөр үнэлсэн байна.
Коста-Рикагийн "Ла Насьон" гэдэг гол сонин мөн өдөр өгүүлэл нийтлүүлж, дарга Хү Жиньтаогийн Коста-Рикад хийсэн анхны айлчлал бол хоёр орон дипломат харилцаа тогтоосоны дараах чухал алхам юм. Энэ айлчлал нь хоёр орны хамтын ажиллагааг цаашид нягтруулж, хоёр орны харилцаа урагш хөгжихөд тус дөхөм үзүүлэх юм гэдэгт итгэж байна гэжээ.
Коста-Рикагийн "Ла Республика" сонин тэргүүн өгүүлэл нийтлүүлж тэмдэглэхдээ, Коста-Рика, Хятад хоёр орон улс төр, эдийн засаг худалдаа зэрэг салбартаа хамтын ажиллагааны өргөн дэлгэр хэтийн төлөвтэй юм. Хятад улсын дарга Хү Жиньтаогийн Коста-Рикад хийсэн төрийн айлчлал нь хоёр талын ирээдүйн харилцаанд нэн өргөн дэлгэр орон зай нээж өгөх болно гэжээ.\Буян орчуулж, Цэцэн хянав\
|