Хятад улсын Дарга Хү Жиньтао Коста-Рикад хийсэн төрийн айлчлалаа бүрэн дүүрэн өндөрлүүлээд, орон нутгийн цагаар 17-ний үдээс хойш Коста-Рикагийн нийслэл Сан-Хосегоос Куба руу мордлоо.
Хү Жиньтао Вшингтонд банк санхүүгийн зах зээл болон дэлхийн эдийн засгийн асуудлаарх 20-ийн бүлгийн удирдагчдын дээд уулзалтад оролцсоны дараа, 16-ны өдөр Коста-Рикад хүрэлцэн очиж айлчилсан юм.Айлчлалын хугацаанд Хү Жиньтао болон Коста-Рикагийн Ерөнхийлөгч, Хууль тогтоох их хурлын дарга зэрэг Коста-Рикагийн удирдагчидтай уулзлжээ. Хятад, Коста-Рика хоёр тал хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хоёр талын найрсаг хамтын ажиллагааг цаашид ахиулах талаар нийтлэг ойлголтод хүрсэн байна. Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав.
|