Хятад улсын дарга Хү Жиньтао 17-ны өдөр Сан-хосед Коста-Рикагийн Ерөнхийлэгч Оскар-Ариас-Санчезтай хэлэлцээ хийж, дипломат харилцаа тогтоосноос хойших хоёр орны харилцааны хөгжлтийг хоёр тал нааштай үнэлэн, олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон бөгөөд чухал нийтлэг ойлголтолд хүрсэн байна.
Хү Жиньтао Хятад, Коста-Рикагийн харилцааны нэг жил туршийн хөгжлийг нааштай үнэлж, Хятад, Коста-Рика хоёр орон дипломат харилцаа тогтоосон нь хоёр орон болон хоёр ард түмний язгуур болон алс хэтийн ашиг сонирхолд нийцэж байгаа юм гэж илэрхийлжээ. Хятад, Коста-Рикагийн харилцааны хөгжилд Хятад, Коста-Рикагийн найрсаг хамтын ажиллагааны харилцааны хөгжлийн чиглэлийг хамтаар эзэмших, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааны чухал мехназм болон орчныг хамтаар сайтар байгуулах, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааны нийгэмийн үндэс суурийг сайтар тавьх зэрэг гурван талыг хүч тавин ахиулах ёстой гэж тэрээр хэлсэн байна.\Сарантуяа орчуулж, Цэцэн хянав\
|