Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 17-ны орой Кубын нийслэл Гаванад хүрэлцэн очиж, Кубад төрийн айлчлал хйиж байна.
Тэрээр нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж, Кубад дахин төрийн айлчлал хийж байгаадаа их баяртай байна гэж тэмдэгэлжээ.
Урт хугацааны турш Хятад, Куба хоёр ард түмэн гүн зузаан найрамдал тогтоов, хоёр орны урт хугацааны найрамдлыг бэхжүүлэн хөгжүүлэх бол хоёр ард түмний хамтын эрэл хүсэл мөн гэж Хү Жиньтао тэмдэглээд, энэ удаагийн айлчлалын зорилго бол найрамдлаа нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа өргөтгөж, Кубын анд нөхөдтэй хамтдаа хоёр орны найрсаг хамтын ажиллагааны сайн сайхан ирээдүйг нээх явдал даруй мөн гэж илэрхийлжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|