Тухайн орон нутгийн цагаар 18-ны өдөр, Кубад айлчилж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао Гаванад Кубын Төрийн зөвлөлийн дарга бөгөөд сайд нарийн зөвлөлийн дарга Раул Кастро Ризтай хэлэлцээ хийв.
Хү Жиньтао хэлэхдээ, Куба бол Хятад улстай дипломат харилцаа тогтоосон Латин Америкийн ахны улс юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцаа урагштай хөгжиж, ихээхэн үр өгөөжтэй болсон. Урт хугацааны найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх бол өнөөгийн олон улсын байдлын эрэлт хэрэгцээ, мөн ч хоёр нам хоёр ард түмний хамтын хүсэл эрмэлзэл болох юм гэжээ.
Хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар Хү Жиньтао дөрвөн зүйлийн санал дэвшүүлсэн байна: Нэгд, өндөр зиндаа харилцаа холбоог хэвээр байлгаж, улс төрийн харилцааг нягтруулж, хоёр орон хоёр нам, ардын төлөөлөгчдийн их хурал болон шат бүрийн засгийн газар хоорондын найрсаг хэлхээ холбоог өргөтгөх. Хоёрт, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны шинэ зам суваг болон салбарыг нээж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг тасралтгүй шинэ шатанд өгсөхийг ахилуах хэрэгтэй. Гуравд, найрсаг харилцааг өргөтгөж, хүмүүллэгийн солилцоог өргөжүүлж, солёл, гэгээрэл боловсрол, эрүүл мэнд зэрэг салбар дахь солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэнэ. Дүрэвд, олон талын хамтын ажиллагааг эрчимжүүлж, өргөн олон хөгжиж байгаа улс орнуудын зүй ёсны эрх ашигийг хамтаар хамгаалах болно гэжээ.
Раул Кастро Риз дарга Хү Жиньтаогийн Куба Хятадын харилцаанд хийсэн үнэлгээ болон хоёр талын харилцааг хөгжүүлэх санал санаалчлагыг сайшааж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ, хоёр талаараа олон салбар дахь хамтын ажиллагаагаа үргэлжлэн гүнзгийрүүлж, хоёр ард түмэн хоорондын ойлголцол болон нөхөрлөийг зузаатгахыг Кубын тал хүсэн хүлээж байна гэжээ.\Хүчит орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|