Хятад улсын дарга Хү Жиньтао 18-ны өдөр Гаванад Кубын Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр ерөнхий нарийн бичгийн дарга Фидел Алежандро Кастро Рузыг эргэн үзэж, хоёр талаараа удаан ярилцсан байна.
Хү Жиьтао ХКН-ын төв хорооны өмнөөс Кастрод дотнын мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад Кубын харилцааг Хятадын хэдэн үеийн удирдагчид болон нөхөр Кастро хамтаар цогцлон байгуулж, бэлтгэн бойжуулснаар олон улсын байдлын өөрчлөлт хувиралтын шалгалтыг даасан юм. Хоёр нам хоёр орны ах дүүгийн найрсаг сэтгэл хоёр ард түмний зүрх сэтгэлд гүнээ хоногшсон юм гэжээ.
Хү Жиньтао хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хоёр орны салбарууд дахь харилцан ашигтай найрсаг хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж, хоёр орны харилцаа тал бүрээр хөгжих шинэ үед оров. Кастро Хятадын хөгжилд анхаарал хандуулж, Хятад Кубын найрсаг хамтын ажиллагааг ахиулахаар чармайсаар ирэж, Тайванийн асуудал, Түвдийн асуудал болон Бээжингийн олимпийн наадам зэрэг чухал асуудлаар Хятад улсыг дэмжсээр ирсэн. Хятадын нам, Засгийн газар, ард түмэн үүнийг хэзээ ч мартахгүй юм гэжээ.
Улс орны бүрэн эрхээ хамгаалж, гаднын оролцлоготой тэмцэх Кубын шудрага тэмцлийг Хятадын ард түмэн үргэлжлэн дэмжиж, чадлынхаа хирээр тусламж үзүүлж, социолист бүтээн байгуулалтын үйл хэргийг тууштай дэмжинэ гэж Хү Жиньтао илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж,Баясгалан хянав \
|