Перугийн Ерөнхийлөгч Алан Гарсиа Перезын урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 19-ний үдээс хойно Перугийн нийслэл Лимад хүрэлцэн очиж, Перуд төрийн айлчлал хийж байгаа бөгөөд энд болох гэж байгаа АПЕК-ийн удирдах хүмүүсийн албан ёсны бус 16-р бага хуралд оролцох болно.
Дарга Хү Жиньтао нисэх онгцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж хэлэхдээ, Хятад, Перу дипломат харилцаа тогтоосон 37 жилийн турш, хоёр орны харилцаа урагштай хөгжсэн байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан техник зэрэг салбарын хамтын ажиллагаа өдөр ирэх тусмаа гүнзгийрж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт сайн сайхан зохицуулалт хийж, хамтран ажилласаар байна. Энэ удаагий айлчлал бүрэн дүүрэн амжилтад хүрч, Хятад Перугийн харилцааг нэн сайн, нэн түргэн хөгжүүлэх болно гэдэгд би итгэж байна гэжээ.
Мөн өдрийн үдээс хойно, Дарга Хү Жиньтао болон Перугийн ерөнхийлөгч Алан Гарсиа Перез хэлэлцээ хийж, Хятад Перугийн харицлааг цаашид хөгжүүлэх талаар санал бодлоо солилцсов.
Дарга Хү Жиньтао 22, 23-ны өдөр болох АПЕК-ийн удирдах хүмүүсийн албан ёсны бус 16-р бага хуралд оролцох болно.\Хүчит орчуулж, Цэцэн хянав.\
|