• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-20 15:21:25    
АПЕК-ийн сайд нарын бага хурал Лимад болов

Синьхуа Агентлаг

     Ази, Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын сайдын хэмжээний бага хурал 19-ний үдээс өмнө Перугийн нийслэл Лимад эхэлсэн байна. Хоёр хоног хуралдах энэ хурал нь голцуу 22,23-ны өдөр болох гэж байгаа тус байгууллагын удирдах хүмүүсийн албан ёсны бус хуралд бэлтгэл хийх болно.

     Перугийн Гадаад худалдаа, аялал жуулчлалын сайд хатагтай Мерседес Араоз нээлтийн ёслол дээр хэлэхдээ, АПЕК-ийн гишүүд хамтаар чармайж, банк санхүүгийн хямралын эдийн засагт нэн хүндээр нөлөөлхийг хориглон зогсоох ёстой. Эдийн засгийн цогцууд тал бүрийн хамтын ажиллагаагаа ахиулж, худалдаа хөрөнгө оруулалтын салбарыг чөлөөтэй болгох үйл явцыг үргэлжлүүлж, худалдааны ивээх үзэл газар авхаас сэргийлэх ёстой гэжээ.

     Танилцуулснаас үзвэл, сайдын хэмжээний энэ хурлын хугацаанд, сайд нар олон улсын эдийн засаг болон банк санхүүгийн хямрал, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлал, худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлага, хүнсний бүтээгдэхүүний ауюлгүй байдал, Доха-гийн уулзалт хэлэлцээ зэрэг асуудлын тухай зөвшилцэх бөгөөд удирдах хүмүүсийн албан ёсны бус бага хуралд санал санаачлага дэвшүүлэх болно. \Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав\