Хятад улсын дарга Хү Жиньтао 19-ний өдөр Лимад Перугийн ерөнхийлөгч Алан Гарсиатай хэлэлцээ хийв. Хоёр талаараа олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар нийтлэг ойлголтонд хүрсэн бөгөөд хоёр орон чөлөөт худалдааны хэлэлцээгээ амжилттай өндөрлүүлсэн, хоёр орон албан ёсоор стратегийн түншийн харилцаа тогтооно гэж хамтаар мэдэгдэв.
Дарга Хү Жиньтао юуны өмнө хэлэхдээ, Хятад, Перу стратегийн түншийн харилцаа тогтоож хөгжүүлж байгаа нь хоёр орны харилцаа бүх талын түргэн хөгжлийн шинэ цаг үеээ угтан авчирсныг харуулж байна. Хоёр тал өөр өөрийн эх баялаг, техник, хөрөнгө мөнгө, зах зээл зэрэг талын давуулаг тал болон хоёр орны эдийн засгийн талаар маш их хэмжээнд харилцан нөхвөрлөдөг онцлогоо бүрэн гүйцэд бадруулан, өнөөгийн байгаа сайн сайхан үндэс суурин дээр, хоёр талын хамтын ажиллагааг шинэ ахицтай болгоохоор чармайх ёстой. Үүнд нэгд, боломж тохиолыг алдалгүй чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зуран идэвхийтэйгээр хэрэгжүүлэх ёстой. Хоёрт, харилцан хөрөнгө оруулалтаа ахиулан өргөжүүлэхийг хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны чиглэл болгож, уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа голчлон эрчимжүүлэх ёстой. Гуравд, дэд бүтцийн байгуулалтын салбар дахь хамтын ажиллагааг хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны чухал агуулга болгох ёстой. Перугийн цахилгаан холбоо, зам харилцаа, цахилгаан эрчим хүч зэрэг салбарынхантай нааштай хамтран ажиллахад Хятадын аж ахуйн нэгж бэлэн байна. Дөрөвт, шинэ техникийг хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны шинэ салбар болгох ёстой. Тавд, ядуурлыг бууруулах талын хамтын ажиллагааг хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны ашигтай агуулга болгох ёстой гэжээ.
Алан Гарсиа хэлэхдээ, Хятад улс бол Перугийн итгэл найдвартай найз мөн. Хятадын хөгжлийг Перу дэмжиж, Хятадын нэн олон уул уурхайн аж ахуйн нэгж Перуд хөрөнгө оруулхаыг хүсэн хүлээж байгаа бөгөөд дэд бүтцийн байгуулалт, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллаж, хамтаар чармайн, хоёр орны стратегийн түншийн харилцааг хөгжүүлэхээр тогтоосон олон төрлийн төслийг биелүүлэхийг хүсэж байна гэжээ.
Хэлэлцээ дууссаны дараа Хятад, Перу хоёр тал хоёр орон хоорондын эдийн засаг техник, эрүүл мэнд, гааль, ядуурлыг бууруулах, банк санхүү зэргийн хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурсан байна. Хятад, Перу хоёр орны удирдах хүмүүс мөн Перугийн гурван их сургуульд Күнзийн дээд сургууль байгуулах ёслолд оролцосн байна.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|