Хятад улсын дарга Хү Жиньтао 19-ний өдөр Перу орж төрийн айлчлал хийсэн байна. Перугийн хэвэлэл мэдээллийн хэрэгсэл 20-ны өдөр дарга Хү Жиньтаогийн айлчлалыг өндрөөр үнэлжээ.
Перугийн албаны талын сонин "Перучуудын сонин"-д "Үнэнч найз, найдвартай түнш" гарцагаар тусгай булан гаргаж, дарга Хү Жиньтаогийн Перуд хийсэн төрийн айлчлалын байдлыг дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Дарга Хү Жиньтао Перуд "Түүхэт ач холбогдолтой айлчлал хийж", хоёр орон стратегийн түншлэлийн харилцаа тогтоохоо хоёр орны удирдагчид хамтаар мэдэгдсэн нь хоёр орны олон салбар дахь харилцааг бүх талаар дээшлүүлэн ахиулах нь дамжиггүй юм гэж мэдээлжээ.
Перугийн хамгийн их гүйлгээтэй "Худалдаа сонин"-д дарга Хү Жиньтаогийн айлчлал нь Перу Хятадын харилцааны хөгжлийг бүх талаар дорвитой ахиулсан байна гэжээ. \Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|