• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-21 16:46:29    
Лиү Яньдүн орчин үеийн Хятадын олон улсын симпозиум дээр үг хэлжээ

Синьхуа Агентлаг

      Англид айлчилж байгаа Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Лиү Яньдүн 20-ны өдөр Ноттинхам их сургуульд болсон орчин үеийн Хятадын олон улсын симпозиумд оролцсон бөгөөд үг хэлж, Хятад улсын өөрчлөлт хийж нээлтэй байх бодлого хэрэгжүүлснээс хойших хөгжилтйин байдлыг танилцуулсан байна.

      Лиү Яньдүн үг хэлэх үедээ Хятад улсын өөрчлөлт хийж нээлтэй байх бодлого хэрэгжүүлснээс хойших 30 жилийн маш их өөрчлөлтийг эрэгцүүлэн танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ, 30 жилийн хугцаанд , Хятад улс салбар бүрд өөрчлөлт хийж, эдийн засаг үргэлжлэн түргэн өсч, бүх талаар нээлттэй байлгаж, ядуурлаас ангижран, баян чинээлэг замаар замнасан байна гэжээ.

      Лиү Яньдүн хэлэхдээ, 30 жил турш Хятад улс Хятадын онцлог бүхий социализмын хөгжлийн замыг хайн сүвэгчилсэн бйна, тухайлбал хөгжийн асуудлыг эн түрүүнд тавих, бүх талаар нээлттэй байхыг баримтлах, социализмын ардчиллыг хөгжүүлж, хууль дүрэмжсэн төр байгуулах, иргэдийн амьдралыг хүч тавин сайжруулж, нийгэмийн эе зохицолыг ахиулах, энх тайван хөгжлийн замаар замнаж, олон орнуудтай хамтаар эе зохицолтой дэлхийг байгуулах, эдгээр болно гэжээ.

     Хятад улс мөн хөгжиж байгаа орон байсаар юм, орчин үежил, бүх иргэдийн хамтын чинээлэгжилийг биелүүлэхэд бас урт хугцаа хатуужилтай тэмцэх болно гэж чухалчилжээ.\Сарантуяа орчуулж, Баатар хянав\