• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-21 10:14:05    
Перу Хятад Перугийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг өндрөөр үнэлж байна

Синьхуа Агентлаг

    Перугийн хувийн хэвшилийн аж ахуйн нэгжийн холбооны дарга Жэме Касерес Саян 20-ны өдөр Хятад Перу чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээгээ дуусагсныг өндрөөр үнэлж, энэ нь хоёр орны худалдааны хөгжилд идэвхтэй нөлөө үзүүлэх болно гэж үзжээ.

    Тэрээр 20-ны өдөр хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлд хандан хэлэхдээ, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай хэлэлцээрийг дуусагснаа хоёр орны засгийн газар 19-ний өдөр мэдэгдэсэн. Гарын үсэг зурах гэж байгаа энэхүү хэлэлцээр нь Перуд Хятадын үлэмж хэмжээний хөрөнгө оруулалтыг авчирч, Перугийн эдийн засгийн төвшинг дээшлүүлэн, хоёр орны худалдааны үргэлжлэн хөгжихийг ахиулах болно гэжээ.

    Хэлэлцээр хүчинтэй болсны дараа Перугийн Хятадад экспортоор гаргах хэмжээ ихээр нэмэгдэж, Хятад улс нь Перугийн худалдааны чухал түнш болох болно гэж тэрээр үзжээ. \Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\