Хятад улсын дарга Хү Жинтао 20-ны өдөр Перугийн Парламентын дарга Жавиер Веласкуезтэй уулзсан байна.
Хү Жинтао хэлэхдээ, Хятад, Перу хоёр орон маш алас хол оршиж байгаа боловч, манай хоёр ард түмэн урт удаан найрамдалтай юм. Хоёр ард түмэн бол харилцан итгэлтэй сайн найз, хамтран ажиллагааны жинхэнэ сайн түнш мөн гэжээ.
Энэ айлчлалын зорилго бол найрамдлаа гүнзгийрүүлэн, харилцан итгэлцэлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагаагаа өргөтгөж, хамтын хөгжлийг хайх явдал болно. Хоёр тал найрсаг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр ард түмэндээ нэн их буян хийх ёстой. Энэ айлчлал маань Хятад, Перугийн стратегийн түншийн харилцааг улам ахиулна гэдэгт итгэж байна гэж Хү Жинтао илэрхийлжээ.
Жавиер Веласкүез хэлэхдээ, Перу, Хятад хоёр орны хөгжлийг Перугийн Парламент маш чухалд үзэж, хоёр орон чөлөөт худалдааны хэлэлцээг дуусгаж хэлэлцээрт гарын үсэг зурсныг сайшааж байна. Парламент хууль тогтоох үүднээс хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хэлэлцээр болон нийтлэг ойлголтуудын хэрэгжилтийг дэмжих болно. Дарга Хү Жинтаогийн Перуд хийсэн төрийн айлчлал хоёр ард түмний найрамдлыг гүнзгийрүүлэн, хоёр орны стратегийн түншийн харилцааны хөгжлийг ахиулна гэдэгт итгэж байна гэжээ.\Анар орчуулж, Цэцэн хянав.\
|