• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-21 10:49:50    
ХКН-ын төлөөлөгч Нэгдсэн Орос Намын 10-р их хуралд оролцсон байна

Синьхуа Агентлаг

    ХКН-ын Төв Хорооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны шууд харьяа байгууллагын ажлын комиссын байнгын орлогч нарин бичгийн дарга Сүнь Шяочюнь 20-ны өдөр ХКН-ын төлөөлөгчийн хувиар Москавад болсон Нэгдсэн Орос Намын 10-р их хуралд оролцсон байна.

    Сүнь Шяочюнь хурал дээр ХКН-ын Төв хорооны баярын захидлыг тунхаглан уншиж, ХКН Нэгдсэн Орос Намтай харилцаагаа хөгжүүлэхээ маш чухалд үзэж, нам хоорондын харилцаагаар Хятад Оросын стратегийн түншийн харилцааг тал бүрээр хөгжүүлхэд тус дөхөм үзүүлнэ гэж илэрхилйжээ.

    Хурлын хугацаанд Сүнь Шяочюнь бас Оросын Төрийн Думын Олон улсын үйл хэрэг хариуцсан комиссын дарга, Нэгдсэн Орос Намын Төв хорооны нарин бичгийн даргын орлогч Концаитин Косачевтай хоёр намын мехнизмийн чанартай хэлхээ холбоог эрчимжүүлэх зэрэг асуудлаар дөхөм ярилцсан байна.

    Нэгдсэн Орос Намын 10-р их хурал 20-ны өдөр Оросын нийслэл Москавад болж, Оросын олон газрын 600 гаруй төлөөлөгчид хуралд оролцож, зарим орны улс төрийн нам ч урилгаар хуралд оролцсон байна. \Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\