Перод төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын Дарга Хү Жиньтао 20-ны өдөр Перогийн парламентад 《Шинэ цаг үеийн Хятад, Латин Америкийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг хамтараа тогтооё》 гэсэн үг хэлж, Хятад улс болон Латин Америкийн орнуудын найрсаг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэхэд холбогдуулан тал бүрээр тодорхойлолт хийжээ.
Хү Жиньтао хэлэхдээ, Хятад улс хамгийн том хөгжиж байгаа орон болсоны хувьд, Латин Америк нь дэлхийн хөгжиж байгаа чухал бүс нутаг болсны хувьд, хоёр тал нэн өндөр зэрэглэлийн, нэн өргөн хүрээний, нэн өндөр түвшинд хамтран ажиллах нь цаг үеийн урасгалын шаардлага, мөн ч хоёр талын өөр өөрийн хөгжлийн хэрэгцээ мөн гэжээ. Тэрээр чухалчлан хэлэхдээ, Хятад, Латин Америкийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтооход, хамтын хөгжлийн уриаг баримталах хэрэгтэй. Эрх тэгш харилцан ашигтай үндсэн зарчмыг баримтлах хэрэгтэй. Тасралтгүй шинийг үүдэн бүтээж, өргөн хүрээний тал бүрийн хамтын ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй гэжээ.
Дараах таван талаар гол болгож, Латин Америкийн орнуудтай хамтаар чрмайхад Хятадын тал бэлэн байна. Нэгд, улс төрийн харилцаагаа цаашид нягтруулах. Хоёрт, эдийн засаг худалдааны харилцан ашигтай хамтын ажилагаагаа гүнзгийрүүлэх. Гуравт, Олон улсын үйл хэрэгт зохицуулат хийж хамтран ажиллах. Дөрөвт, нийгмийн салбарт харилцан суралцаж, нийгмийн үйлсийн хөгжлийг ахиулан, ард түмний амьдралын түвшнийг дээшлүүлэх таоаар харилцан сурах. Зургаад, хүмүүнлэгийн яриа хэлэлцээ, солилцоогоо баялагжулах эдгээр болно гэж Хү Жиньтао тэмдэгэлжээ. \Сарантуяа орчуулж, Цэцэн хянав\
|